Калифорниа – School of English

 

Калифорниа мужийн аж байдалтай танилцаж, англи хэлээ орчинд нь сайжруулах боломж

Сурагчидад зориулсан хөтөлбөр

California school of English нь Үзэсгэлэнт Калифорниа мужын Термакула хотод байрлалтай хувийн сургууль юм.  Улсын томоохон боловсролын байгууллагуудтай ойрхон төдийгүй сүрлэг том уулс, элсэн цөл, далайй зэрэг гайхалтай газруудаар хүрээлэгдсэн. Цаг агаарын таатай нөхцөлтэй учир бүтэн жилийн турш гадуур зугаалахад таатай байдаг.

Калифорниа сургуулийн багш ажилчид хүүхэд тус бүртэй тулж ажилладаг бөгөөд суурадцахад таатай-цэлэгэр том , агааржуулалт бүхий анги танхимд хичээллэдэг.

Манай 22 хоногийн хөтөлбөр нь олон улсын сурагчидад англи хэл сурах болон Америкийн Нэгдсэн Улсаар хэзээ ч мартагдхааргүй гайхалтай сайхан аялаад ирэх боломжийг  олгодог юм.

Манай сургуулийн багш ажилчид

Олон жилийн туршлагатай , Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш нар хүүхдүүдэд англи хэл заадаг. Манай бүх багш , ажилчид хүүхэд тус бүртэй чин сэтгэлээсээ тулж  ажилладаг байгаа.

Сургалтын хөтөлбөр

Богино хугацаанд амжилттай сайн сургахад тулгуурласан сургалтын хөтөлбөртөй. Сурагчдын мань амжилт бидний гол зорилго юм.

Байрлах байр

Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа Америк зочин айлд  байрлаж амьдрах тул,  хэл  соёлтой нь илүү  гүн танилцах боломжтой.  Зочин айлууд мань олон төрлийн шалгуур хангаж байж сонгогддог тул маш найдвартай төдийгүй хүүхдэд тань гэртээ байгаа мэт тухтай орчинг бүрдүүлж өгнө.

Аялал

Бид Америкийн алдартай газруудаар бүтэн өдрийн аялалуудыг зохион байгууладаг. Жишээ нь:

Disneyland, Universal Studios Hollywood, Sea World San Diego, Los Angeles tour (Hollywood, Beverly Hills), мөн далайн эргийн аялалууд.

Үндсэн хөтөлбөрүүд

 

1. Америк орон болон англи хэлтэй  танилцах

2. Америк ахлах сургуульд суралцаж үзэх

3. Англи хэл дээрх спорт өдөрлөгүүд

 

1. Америк орон болон англи хэлтэй  танилцах

12-17 насны сурагчидад зориулсан соёлын солилцооны хөтөлбөр юм. Жил бүр Дэлхийн өнцөг бүрээс олон зуун сурагчид манай хөтөлбөрт хамрагдаж байна.

Хөтөлбөрт:

• Өглөөний англи хэлний сургалт

• Үдээс хойш хийгдэх аялал

• Байр, хоол

• Унааны мөнгө багтсан

Англи хэлийг шинэлэг, өвөрмөц аргаар заах ба хэлээ хэрхэн ашиглах талаар заах сургалт юм.

2. Америк ахлах сургуульд суралцаж үзэх

АНУ-н улсын болон хувийн ахлах сургуульд  суралцаж, англи хэлээ сайжруулах боломжтой.

• Ахлах сургуульд суралцах (2-3 хоног)

• Өглөөний англи хэлний сургалт

• Үдээс хойш хийгдэх аялал

• Байр, хоол

• Унааны мөнгө багтсан

3. Англи хэл дээрх спорт өдөрлөгүүд

 

Энэ хөтөлбөр мань баг хамт олон, группээрээ явж байгаа 10-аас дээш насныханд илүү зориулагдсан.

• Хөл бөмбөг

• Сагсан бөмбөг

• Волейбол

    Тус хөтөлбөрт:

 

• Өглөөний англи хэлний сургалт

• Үдээс хойш спортын бэлтгэл -стандарт шаардлаганд нийцсэн дээд зэргийн спорт танхимд

• Үдээс хойш хийгдэх аялал

• Байр, хоол

• Мужын багуудтай хийгдэх хөлбөмөг, сагсан бөмөгийн тэмцээнүүд

Нэмэлт хөтөлбөр:

• Ерөнхий англи хэлний сургалт

• Ярианы англи хэлний хичээл

• Багийн сургалт

• Бага насны хүүхдүүдэд зориулсан сургалт

• Ганцаарчилсан англи хэлний сургалт

• Шалгалтанд бэлдэх сургалт

Захиралын мэндчилгээ:

Манай хэл болон соёлын солилцооны хөтөлбөрийг сонирхож буй таньд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.  Цөөхөн долоо хоногийн дотор сурагчид мань англи хэлээ эрс сайжруулан , өөртөө итгэлтэй  болдог байгаа. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид маань ертөнцийг харах өнцгөө тэлэн , сурлагад нь ахиц орон ирээдүйн мэргэжлээ төлөвлөөд буцдаг байгаа.